Сар бүтэн хиртэнэ. 09 дүгээр сарын 07-ны 23:28 цагаас 09 дүгээр сарын 08-ны 04:55 цагийн хооронд 5 цаг 27 минут үргэлжлэх ба оргил үе нь 09 дүгээр сарын 08-ны 02:11-д харагдана. Нар, дэлхий, сар гурав нэг шугамд зэрэгцэн сар дэлхийн сүүдэрт бүтнээрээ орох үзэгдлийг сарны бүтэн хиртэлт хэмээн нэрлэдэг билээ.Сарны бүтэн хиртэлтийг Төв ба Зүүн, Зүүн Өмнөд Ази, Шинэ Зеланд, Умард Америк тивээс харах боломжтой аж. Харин манай улсаас төдийлөн сайн ажиглагдахгүй юм байна.
0 сэтгэгдэлтэй