Чингэлтэй дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэр Хайлаастын замд дөрөвдүгээр сарын 17-ны орой Prius, Verna маркийн автомашин мөргөлдсөний улмаас таван хүүхэд, хоёр том хүн хохирсон. Ослоор 16 настай охин яаралтай тусламж авч чадалгүй нас барсан тухай бид өмнө мэдээлж байсан.
Тухайн үед талийгаач охины төрсөн эгч 7-13 насны хүүхдүүдийнхээ хамт гэмтсэн. Ослоос хойш хүүхдүүдийн ээж ухаангүй байсан бол ухаан орсон талаар ар гэрийнхэн нь мэдээлжээ. 26 настай эмэгтэйн 5 цул бяцарсан тул дэлүүг нь авсан удахгүй нуруу нугасны 2 том хагалгаанд орохоор болжээ. 7-13 настай хөвгүүдийн тухайд хөл болон дунд чөмөгний хагалгаанд орох юм. Харин ослын үеэр гэмтсэн хоёр хүний биеийн байдал ямар байгаа нь тодорхойгүй байна. Уг хэргийн 5 хохирогч нэг айлын хүмүүс байсан.Тэдэнд туслах хандивын аян аяныг эхлүүлсэн. Одоогоор 35 сая төгрөг цугларчээ.
Хандивын аяныг 3 хоногийн дараа зогсоох аж. Цагдаагийн байгууллагаас 26 настай эмэгтэйн биеийн байдал сайжирмагц хэрэг бүртгэл нээж мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлэх юм. Осол гаргасан эмэгтэй одоо болтол хохирогчидтой уулзаагүй байгаа аж.
0 сэтгэгдэлтэй