728 x 90

Ууланд алхаж явж байгаад 56 настай эмэгтэй нас баржээ

Ууланд алхаж явж байгаад  56 настай эмэгтэй нас баржээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Баянхонгор аймаг, Баянговь сум Залаа багийн “Их богд” ууланд 7 хүн ууланд аялж байснаас нэг хүний бие мууджээ. Улмаар тэд "Нэг хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү" гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын 27-ний өдрийн 22:10 цагт тус аймгийн Онцгой байдлын газарт өгсөн байна. Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газрын алба хаагчдыг очиход 56 настай эмэгтэй Э нь “Их богд” ууланд нас барсан байжээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ