728 x 90

Хүнд сэлэмний төрөлд Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ

Хүнд сэлэмний төрөлд Б.Амарзаяа хүрэл медаль хүртлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Туялзуур сэлмийн Ази, далайн орнуудын олимпын эрх олгох тэмцээнд Монголын туялзуур сэлэмний холбооноос Ц.Жигжидсүрэн (Спортын Мастер), Б.Амарзаяа (ОУХМ) дасгалжуулагч Д.Ганбаатар нар оролцсон. Эмэгтэйчүүдийн хүнд сэлэмний төрөлд Б.Амарзаяа хүрэл медаль хүртсэн нь монголын баг тамирчдын энэ удаагийн тэмцээний хамгийн өндөр амжилт боллоо.

Тэрбээр медальд хүрэх замдаа Малайз, Кувейт, Эмират, Тайвань, Иран, Йордан, Австралийн тамирчдыг буулган авсан ба дараа нь Сингапурын сэлэмчин Абдул Рахманд ялагджээ. Сингапурын тамирчин шигшээ тулаанд Энэтхэгийн тамирчныг ялснаар алтан медалийн эзэн болсон ба “Парис-2024” олимпын наадамд оролцох эрхээ авсан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ