Хонь: Завгүй өдөр. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд амжилт ололтоор дүүрэн байна. Олон хүмүүсийн санал шүүмжлэлтэй холбоотой сайжруулалт, шинэчлэлт хийх ажил таны толгой дээр ирнэ. Энэ нь таны ачааллыг тань ихэсгэхэд хүргэнэ. Шинээр худалдан авалт хийх, тавилгаа солих зэрэгт таатай. Аливаа зүйлийн эхлэл эсвэл төгсгөлийн үед бодож буй зүйл тань таны бодож байсан үр дүнг өгөх болно.
Үхэр: Хүлээх өдөр. Өнөөдөр олон нийттэй харилцах, нийтийг хамарсан ажил үйлчилгээ явуулахад нэн тохиромжтой. Арилжаа наймаа хийх, аливаа шинэ уран бүтээл, ажил үйлчилгээ эхлэхэд таатай бус байна. Санаандгүйгээр их бага алдаа гаргаж магадгүй. Найз нөхөд, хүрээлэн байгаа хүмүүстэйгээ харилцаагаа муутгахаас болгоомжил. Чухал шаардлагатай ажил үйлчилгээгээ дараагийн таатай өдрийг харж байж эхлүүл.
Ихэр: Хүнд өдөр. Агаарын даралт, бусад зүйлээс хамаараад бие тавгүйтэх, уцаар хүрэх зэрэг зүйлүүд ажиглагдана. Иймээс эрүүл мэнддээ онцгой анхаарал хандуулаарай. Мөн анхаарал сул байгаагаас үүдэн алдаа гаргаж магадгүй тул үүнээс сэргийлэх хэрэгтэй. Үдээс хойш гэнэтийн ямар нэгэн таагүй зүйл тохиолдож магадгүй. Өөрөө ч мэдэлгүй хэн нэгнийг гомдоох явдал болох магадлал өндөр байна.
Мэлхий: Хүндэвтэр өдөр. Өнөөдөр хамт ажиллагсдын ажлын идэвх тааруу, уур амьсгал хүйтэн хөндий, ажлын явц удаашралтай тааруу өдрүүдийн нэг. Атаа хорсол, хов жив бүхий л зүйлд саад тотгорыг бий болгож ажлыг үнэгүйдүүлж, хэрэгжих боломжийг хаана. Эрчүүдийн өөдрөг үзэл, энэрэнгүй сэтгэл энэ өдрийн өнгийг нэмнэ. Хэн нэгэнд тусламж дэмжлэг үзүүлэх зайлшгүй шаардлага тулгарна. Үүнд та хэзээний бэлэн байх болно.
Арслан: Сургамжтай өдөр. Энэ өдөр та сэтгэл хөдлөлөө удирдан залах амархан зүйл гэдгийг ойлгож авна. Хувийн амьдрал зөрчилдөөнтэй байдалтай байх бөгөөд энэ нь дотнын хүмүүст анхаарал халамж хэрэгтэй байгааг илэрхийлж байна. Төлөвлөөгүй томоохон худалдан авалт хийснээр хүндхэн асуудалтай тулгарна. Өөрийнхөө бодит байдлыг үнэлж өөрийгөө зөвөөр ойлгуулж чадвал ямар ч асуудал аяндаа шийдвэрлэгдэнэ.
Охин: Өөдрөг өдөр. Бусадтай шинэ харилцаа үүсгэхэд тааламжтай. Таны ажил хэрэгч байдал тань хамтран ажиллагсдын гайхширлыг төрүүлнэ. Учир нь тэд таныг энэ өндөрлөгт хүрч чадна гэдэгт эргэлзэж байсантай холбоотой. Өнөөдөр таны хувьд гэнэтийн адал явдлаар дүүрэн байх нь. Та өөрийн хүсэл сонирхолдоо бусдын тусламжийг авч чадах бололтой. Энэ өдөр хол газар явах хэрэггүйг одод сануулж байна.
Жинлүүр: Болгоомжлох өдөр. Өнөөдөр зарим нэг хүмүүсийн худал муу үгнээс болж та ажил олгогчтойгоо зөрчилдөхөд хүрч болзошгүй. Ямар ч нөхцөл байдалд орлоо гэсэн та өөрийн итгэл үнэмшил, шударга зангаа орхиж болохгүй. Ажил хэргийн хувьд өдөр тутмын зардлаас гадна тооцоолоогүй зардал ихээхэн гарах төлөвтэй. Энэ нь санхүүгийн тогтворгүй байдлыг бий болгоно. Оройд агаар салхинд алхахыг зөвлөж байна.
Хилэнц: Өнөөдөр та сэтгэл гутрал болон эрч хүчгүй байдлыг мэдрэх болно. Ажил амралтаа зөв тохируулж, зохистой хэмжээний амин дэм авах, цэвэр агаарт гарах нь таагүй байдлаас хол байлгана. Инээд наргиантай байдалд өөрийгөө байлгаж зарим бэрхшээлийг бяцхан сорилт мэтээр хүлээн авах нь сэтгэл санааг амгалан байхад тусална.
Нум: Таатай өдөр. Хийж бүтээх хүсэл эрмэлзэл төрөхийн зэрэгцээ ойр дотнын хүнтэй итгэл төрүүлсэн уулзалт ярилцлагаар өөрийн дотоод ертөнцийг нээн харуулах боломж олдоно. Энэ өдөр таныг сонирхолтой уулзалтууд мөн ганц бие бүсгүйчүүдийг шинэ учрал хүлээж байна. Оюун ухаан сэргэг, урлаачид уран бүтээлчид онгод хийморь өсөн нэмэгдэнэ.
Матар: Таатай өдөр. Өнөөдөр таны дансанд мөнгө орж ирнэ. Энэ нь таны сүүлд хийсэн наймаатай эсвэл та ямар нэгэн сугалаанд хожиж магадгүй. Та томилолт, аянд явахаар зэхсэн бол өнөөдөр таатай байна. Мөн удаан хугацааны туршид боловсруулсан ажил тань ажил хэрэг болох сайхан боломж танд тохиохын зэрэгцээ танд нэлээдгүй ашиг орлого авчирна гэдэгт та итгэлтэй байж болно.
Хумх: Таатай өдөр. Та өөртөө болон гэр бүлдээ шинэ хэв маяг, өөрчлөлтийг бий болгох төлөвлөгөөгөө амжилттай гаргаж чадна. Санхүүгийн хувьд ч тэр аль болох хэмнэлтийн сар болгох санал санаачилгаа ажил хэрэг болгоно. Аялал болон томилолтоор явах гэж байгаа бол болгоомжтой байхыг одод зөвлөж байна. Хэт их адал явдал хөөж, ачаалалтай ажиллахгүй байхыг анхааруулж байна.
Загас: Өнөөдөр харилцааны тал дээр бага зэргийн асуудал гарна. Энэ нь таны ажил хэргийн хамтрагчтай холбоотой юм. Өөрийн хэтийн төлөв, ажлын төлөвлөгөөгөө тодорхой болгож боловсруулахыг танд зөвлөж байна. Ямар нэгэн ажилтай холбоотой асуудлаа эрх мэдэлтэнтэй ярилцахад тохиромжтой. Өнөөдрийн амжилтдаа бардаж бусдаас илүү, бүхнийг чадагч гэдэг үүднээс бусадтай хандсанаасаа болж та өөрөө өөрийгөө таагүй байдалд оруулна.