Хэнтий аймгийн Норовлин сумын Онон багийн “Бэрхийн давааны-Ар” гэдэг газар дөрөвдүгээр сарын 30-нд ойн гал түймэр гарсан дуудлага бүртгэгджээ. Тус аймгийн
- Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбар,
- Баян-Адарга сум дахь Эрэн хайх, аврах салбар,
- Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчид, сумын мэргэжлийн ангийнхан,
- Дадал сум дахь “Онон-Балж” байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны ажилтнууд хамтран ажиллаж, тавдугаар сарын 01-ний 20:00 цагт унтраажээ.
Харин Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Бадам-Иш” гэдэг газар тавдугаар сарын 01-ний 18:00 цагт хээрийн гал түймэр гарсан дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчид, “Петро Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн ажилтнууд ажиллаж, тавдугаар сарын 02-ны өдрийн 00:08 цагт унтраасан байна.
Дээрх хоёр түймэрт урьдчилсан байдлаар 38.430 га орчим талбай өртөж шатсан байна.
0 сэтгэгдэлтэй