728 x 90

Тал нутгийн хүү “Травиата” дуурьд өнгө нэмж явна

Тал нутгийн хүү “Травиата” дуурьд өнгө нэмж явна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын Ардын жүжигчин Э.Амартүвшин дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын тэргүүнд бичигддэг АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа дуулав. Тодруулбал, тэрбээр 3900 үзэгчийн суудалтай “Метрополитен” театрын тайзнаа нэгдүгээр сарын 5, 8, 14, 20, 26-ны өдрүүдэд алдарт хөгжмийн зохиолч Ж.Вердийн “Травиата” дуурьд дуулах юм.

Тал нутгийн хүү тэрбээр өдгөө Италийн хамгийн эртний алдартай задгай тайз болох Верона хотын Аренад Ж.Вердийн суут бүтээл “Риголетто” дуурийн Риголеттогийн дүрээр танигдаж яваа. Тэр анх 2010 онд Оросын алдарт дуучин Галина Вишневскаягийн нэрэмжит уралдаанд оролцоод, нэгдүгээр түүврээсээ хасагдаж байв. Үүний дараа Парист болсон уралдаанд шилдэг 20 дуучны нэгээр шалгарч чадсан. Тэр амжилт руу алхам алхмаар дөхсөөр л байв. Харин 2011 онд Буриадад болсон “Вайкаль” олон улсын уралдаанд түрүүлж, тэр жилдээ Чайковскийн нэрэмжит олон улсын тэмцээнээс хоёрдугаар байр болон үзэгчдийн нэрэмжит шагналыг эх орондоо авчирсан юм. Үүнээс хойш монгол залуугийн нэр дэлхийд шуугиан тарьж эхэлсэн.

Э.Амартүвшин 2015 онд дуурийн урлагийн оргил, дэлхийн шилдэг дуучин шалгаруулах “BBC Cardiff Singer of the World” наадмын хоёр том шагналын нэгийг хүртсэн билээ. Э.Амартүвшин одоо дэлхийн алдартай тайзан дээр жинхэнэ мэргэжлийн дуучин гэдгээ харуулахаар хөдөлмөрлөж буй. Хэдхэн хоногийн дараа дэлхийн хамгийн нэр хүндтэй театруудын нэг АНУ-ын Нью-Йорк хотын алдарт “Метрополитен” театрын тайзнаа тэр дуу хоолойгоо цуурайтуулж байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ