“Парис-2024” зуны олимпын наадмын боксын төрөлд эрх олгох сүүлчийн тэмцээн энэ сарын 21-нээс зургадугаар сарын 2-нд Тайланд улсад болно. Тэмцээнд манай улсаас үндэсний шигшээ багийн дасгалжуулагч Б.Эрдэнэбаяр, О.Батхүү, Ц.Даваацэрэн нарын удирдлага дор дараах тамирчид өрсөлдөх юм.
Эрэгтэйчүүдийн төрөлд:
- 51 кг-д Г.Ган-Эрдэнэ,
- 57 кг-д Х.Энх-Амар,
- 63.5 кг-д Э.Цэндбаатар,
- 71 кг-д О.Бямба-Эрдэнэ,
- 80 кг-д Г.Далай,
- 92 кг-д Н.Отгонболд,
- +92 Х.Бекнур.
Эмэгтэйчүүдийн төрөлд:
- 54 кг-д М.Энхжаргал,
- 57 кг-д Т.Болортуул,
- 60 кг-д М.Намуун,
- 66 кг-д Г.Бадмаараг,
- 75 кг-д Э.Эрдэнэтуяа.
Манай улс боксын төрөлд одоогоор олимпын ганц эрх авсан нь эмэгтэйчүүдийн 50 кг-ын жинд О.Есүгэн юм. Монголын боксын баг тамирчид 1972 оны Мюнхений олимпын наадамд хамгийн анх удаа оролцож долоон тамирчинаа илгээж байсан түүхтэй.
Одоогийн байдлаар зуны олимпын наадмаас Монголын долоон тамирчин медаль хүртээд байгаа юм.
- 1988 оны Сөүлийн олимпоос Н.Энхбат хүрэл,
- 1992 оны Барселонын олимпоос Н.Баярсайхан хүрэл,
- 2008 оны Бээжингийн олимпоос Э.Бадар-Ууган алт, П.Сэрдамба мөнгө,
- 2012 оны Лондоны олимпоос Н.Төгсцогт мөнгө, У.Мөнх-Эрдэнэ хүрэл,
- 2016 оны Риогийн олимпоос Д.Отгондалай хүрэл.