Замын хөдөлгөөний удирдлагын төвөөс бороо орох үед яагаад түгжрэл үүсдэг талаар дараах тайлбарыг гаргажээ.
Замын хөдөлгөөнд оролцож байгаа жолооч нар бороо орж байгаа үед жолоо барихдаа энгийн үеэс хэт их хянамгай, анхаарал болгоомжтой байдаг. Энэ нь тээврийн хэрэгслийн зорчилтын хугацаа ихсэх, самбаачлах хугацаа ихсэх, уулзвараас хөдлөх, түр болон удаан зогсолт хийгээд хөдлөх үедээ удаан хөдлөх, түр зогсолт хийж хүн буулгаж суулгахдаа замын зорчих хэсэгт ус тогтоогүй газар эсвэл өөрийн болон зорчигчийн зорьж буй байршил руу гаа ойрхон зогсохын тулд илүү их зам туулах гэх мэт хүчин зүйлээс болж уулзвар замд маш хурдан хугацаанд их хэмжээний бөөгнөрөл үүсдэг. Скүүтэр, унадаг дугуй, нийтийн тээвэр, явганаар хөдөлгөөнд оролцдог хүмүүс бороонд норохгүйн тулд хувийн эзэмшлийн авто машин хэрэглэснээр замын хөдөлгөөнд оролцож буй тээврийн хэрэгслүүд энгийн үеэс хэт олон болох.
Явган зорчигчид зам хөндлөн гарахдаа энгийн үеэс удаан алхах буюу усгүй, саадгүй газрыг сонгох болсноор тэдний туулах зай уртсаж, тээврийн хэрэгсэл явган зорчигч нар нэг түвшинд огтлолцдог уулзвар гарцуудад тээврийн хэрэгслийн хүлээлт үүсэж түгжрэлийн урт нэмэгддэг хэмээн тайлбарлав.
0 сэтгэгдэлтэй