728 x 90

Сураггүй болсон залуу алга болсон өдрөө автобусанд нас барсан байжээ

Сураггүй болсон залуу алга болсон өдрөө автобусанд нас барсан байжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Чингэлтэй дүүргийн 18-р хороонд ажлаа тараад харьж явсан залуу алга болсон. Тодруулбал, энэ сарын 10-ны өдөр /2024.05.10/ 16:30 минутын үед ажлын байрнаасаа гэр рүүгээ харих гэж гараад сураггүй алга болсон. Ар гэрийнхэн нь 13-ны өдөр цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байдаг.

Харин Баянзүрх дүүргийн 31 хорооны нутагт байрлах Монел орчмын автобусны буудал дээр автобусанд хүн нас барсан бна гэх дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад тавдугаар сарын 10-ны өдөр бүртгэгдсэн байна.

Тэгвэл уг харамсалтай тохиолдол нь дээрх ажлаа тараад сураггүй алга болсон Б.О гэх залуу бөгөөд цагдаагийн байгууллагаас өчигдөр /2024.05.15/ цогцос таниулах ажиллагаа явуулсан байна. Нас барсан шалтгааны тухайд шинжээчийн дүгнэлт хараахан гараагүй байгаа гэлээ.

3 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

3 сэтгэгдэл

  •  
    Зочин 43.242.243.18
    6 сарын өмнө

    Хүнийг муулахаараа өмнө шалтаг шалтгааныг нь судал.Цагдаа нарын ажил хүнд хэцүү хөдөлмөр шүү.Ажил хийж үзээгүй хүн л хэн нэгнийг элдвээр хэлдэг тиймээ

  •  
    Ххх 66.181.191.101
    6 сарын өмнө

    Наад цагдаа нар чинь хайдгүй юм байна лээ.Морогоос лавлахаа ч мэдэхгүй малнууд

  •  
    Лол 202.126.91.219
    6 сарын өмнө

    Цагдаа нарын байж байгааг хардаа. Аль хэдийн өнгөрчихөөд байхад л гадуур хайгаад. Ажлаа хийж чаддаггүй лалрын цагдаа нар.

Шинэ мэдээ