728 x 90

Олимпын эрхийг авч чадаагүйд хариуцлага хүлээж Г.Батцэнгэл чөлөөв

Олимпын эрхийг авч чадаагүйд хариуцлага хүлээж Г.Батцэнгэл чөлөөв
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Унгар улсын Дебрецен хотноо болсон “Парис 2024” олимпын 3х3 сагсанбөмбөгийн эрх олгох сүүлчийн тэмцээнд Монголын эрэгтэй, эмэгтэй багууд оролцож, амжилтынхаа үзүүрээс атгаад алдсан.Тиймээс Монголын сагсан бөмбөгийн холбооны (МСБХ) ерөнхийлөгч Г.Батцэнгэл хариуцлага хүлээж, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөхөөр болжээ .

Тодруулбал, “Дүрэм журам, ёс зүйн зарчмыг тамирчдадаа ойлгуулан, хэвшүүлэх нь бидний үүрэг юм. Олимпын эрхийг авч чадаагүйн хариуцлагыг миний бие дангаараа бүрэн хариуцаж Монголын сагсан бөмбөгийн холбооны (МСБХ) ерөнхийлөгчийн үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ гаргах болно.

МСБХ-ны дүрмийн дагуу эрх бүхий дэд ерөнхийлөгч холбооны цаашдын ажлыг Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын ажлын албаны хамт хариуцан ажиллана. Өнөөдрийг хүртэл хөгжлийн төлөө хамтран ажилласан хамт олон, хөгжөөн дэмжигчиддээ баярлалаа Монгол Улс үүрд мандан бадраг” хэмээн өөрийн цахим хуудастаа бичжээ.

1 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

1 сэтгэгдэл

  •  
    Моги 139.5.218.42
    5 сарын өмнө

    Новшийн гарчиг. Зөв бич

Шинэ мэдээ