728 x 90

Г.Оргилболд пауэрлифтингийн ДАШТ-ээс гурав дахь алтан медалиа хүртлээ

Г.Оргилболд пауэрлифтингийн ДАШТ-ээс гурав дахь алтан медалиа хүртлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

АНУ-ын Техас мужид болж буй пауэрлифтингийн хэвтээ шахалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд манай 20 тамирчин оролцож байна. 

Насанд хүрэгчдийн хэвтээ шахалтын 93 кг-ын жинд Г.Оргилболд цээжнээс 227.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртлээ. Тэрбээр гурван жил дараалан дэлхийн дэвжээнд түрүүлж байгаа юм. Өмнө нь пауэрлифтингийн төрлөөр Алмата-2022, Йоханнсбург-2023  ДАШТ-ээс алтан медаль хүртэж байв.

Г.Оргилболд пауэрлифтингийн ДАШТ-ээс гурав дахь алтан медалиа хүртлээ

Харин мастер-1 ангиллын 93 кг-ын жинд Ц.Отгондалай цээжнээс 197.5 кг-ыг шахсанаар алтан медаль хүртэж, хошой аварга боллоо. Ц.Отгондалай өмнө нь Алмата-2022 тэмцээнээс алтан медаль хүртэж байсан бөгөөд тэрбээр ДАШТ-ий дөрөв дэх медалиа гардлаа.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ