Мэргэжлийн сүмо бөхийн 2025 оны нэгдүгээр сарын тэмцээн болох Хацү башё Токио хотын Рёогокү Кокүгикан ордонд нэгдүгээр сарын 12-ноос 26-ны өдрүүдэд болж өндөрлөсөн. Тэгвэл Озэки Хошорюүд Ёкозүна цол олгох шийдвэрийг Японы сүмогийн холбооны Ёкозүнагийн зөвлөлдөх зөвлөлөөс гаргажээ.
Тэрбээр "Би одоо ч зүүдэлж байгаа мэт санагдаж байна. Үнэхээр итгэж чадахгүй л байна" гэж даваа гарагт Токиогийн Тайто дүүрэг дэх Тацүнами дэвжээнд болсон уламжлалт аваргын хэвлэлийн бага хурал дээр хэлжээ. 25 настай бөх С.Бямбасүрэнд ёкозүна цол олгох эсэхийг Японы Сүмогийн Холбоонд зөвлөмж өгдөг Ёкозүнагийн Зөвлөлөөс шийдвэрлэх нь өдрийн сүүл хүртэл хүлээлттэй байсан юм. Холбоо уг зөвлөмжийг уламжлал ёсоор хүлээн зөвшөөрдөг бөгөөд энэ тухай албан ёсоор лхагва гарагт эрэмбийн хороо болон захирлуудын зөвлөлийн хурлын үеэр зарлах юм. Ингэснээр Хошорюү нь сүмогийн түүхэн дэх 74 дэх, Монголын 6 дахь ёкозүна болж байна.
"Би сайн унтаж амарсан ч үнэндээ их ядарч байна. Тэмцээн дууссаныг ухаарах мөчид миний бүх бие өвдсөн" гэж Хошорюү хэвлэлийн бага хурал дээр хэлсэн байна.
С.Бямбасүрэн нь Өвөрхангай аймгийн Хужирт сумын уугуул Монгол улсын манлай заан Донровын Долгорсүрэнгийн ач хүү юм. Түүний аав Д.Сугаррагчаагийн дүү Д.Сумъяабазар нь Монгол үндэсний бөхийн Улсын аварга цолтой, дүү Д.Сэржбүдээ нь Улсын начин цолтой, бага эрэгтэй дүү Д.Дагвадорж нь Японы мэргэжлийн сумо бөхийн 68 дахь Ёкозуна цолтой алдарт бөхчүүд юм.
0 сэтгэгдэлтэй