728 x 90

Ихэнх нутгаар халж байгаа учир ирэх долоо хоногт аянга цахилгаантай бороо орох магадлалтай

Ихэнх нутгаар халж байгаа учир ирэх долоо хоногт аянга цахилгаантай бороо орох магадлалтай
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Цаг уур, орчны шинжилгээний газар(ЦУОШГ)-ын Урьдчилан мэдээлэх хэлтсийн дарга Л.Оюунжаргал цаг агаарын нөхцөл байдлын талаар дараах мэдээллийг өглөө. 

Ирэх долоо хоногт төвийн аймгуудын хойд нутгаар болон зүүн аймгуудын нутгаар бороо хур элбэг байх аж. Ихэнх нутгаар халж байгаа учраас ирэх долоо хоногт аянга цахилгаантай аадар бороо орох магадлал өндөр байгаа юм байна. Учир нь гэнэт дулаарах нь аянга цахилгаантай аадар бороо орох эрсдэлийг нэмэгдүүлдэг аж.

Температурын хувьд халахааргүй байгаа хэдий ч гэнэтийн өөрчлөлтүүд байгаа гэв. 

Зургаадугаар сарын урьдчилсан төлөвийн хувьд төвийн аймгуудын нутгийн зүүн хойд, Хэнтий, Дорнод аймгийн нутгаар олон жилийн дунджаас ахиу хур тунадастай байх урьдчилсан төлөв гарчээ. 

Зургаа болон долдугаар саруудад гэнэт дулаарч хүйтрэх үзэгдэл үргэлжлэх учраас аянга цахилгаантай аадар бороо, мөндөр болон нөөлөг салхи эрсдэл нэмэгдэнэ гэв. 

Нөөлөг салхи нь аадар борооны өмнө ажиглагддаг хүчтэй гэнэтийн салхи бөгөөд салхины хурд нь 40 м/с түүнээс ч дээш хүрэх тохиолдол байдаг учир байшингийн дээвэр хуулрах зэрэг янз бүрийн эрсдэлийг дагуулдаг гэдгийг анхаарууллаа. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ