Уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нар хүчилтөрөгчийн баггүй, шерпагүйгээр Эверестийн оргилд гараад буцах замдаа харамсалтайгаар амиа алдсан билээ. Тэдний гэгээн дурсгалыг хүндэтгэн “Зул өргөх ёслол” зохион байгуулж байна. Тодруулбал, Ууланд дурлагсдын групп, “Улаанбаатар залуусын оролцоо” ТББ-ын дэргэдэх Улаанбаатар аялагч клуб хамтран уулчин Ц.Өсөхжаргал, Л.Пүрэвсүрэн нарын гэгээн дурсгалыг хүндэтгэн “Зул өргөх ёслол” 20:00 цагаас эхэллээ. Жанжин Д.Сүхбаатарын талбайд яг одоо болж байна.