Тавдугаар сарын 23-26-ны өдрүүдэд Малайз улсад зохиогдсон 66 дахь удаагаа зохион байгуулагдаж байгаа “MALAYSIA OPEN SWIMMING” олон улсын тэмцээн өнгөрлөө. Тус тэмцээнд МУССХ-ны шилдэг тамирчдын нэг ОУХМ Б.Энххүслэн оролцож 6 алт, 2 мөнгө, 1 хүрэл, нийт 9 медаль хүртлээ. Түүний хувьд усан спортын сайхныг өөрийгөө илүү хөгжүүлэх боломжтойг мэдэж илүү мэргэжлийн түвшинд суралцахыг зорьж, бэлдэж эхэлсэн байна. Мөн Монгол Улсын усан спортын дээд амжилтуудаас араар даллах сэлэлтийн төрлөөс бусад бүх төрөл, зайны дээд амжилтыг шинэчлэн тогтоосон билээ.