728 x 90

Автобусны бүхээгтээ тамхи татсан жолоочийг ₮25,000 торгох шийтгэл оногдуулжээ

Автобусны бүхээгтээ тамхи татсан жолоочийг ₮25,000 торгох шийтгэл оногдуулжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Камерын бичлэг болон иргэдээс ирсэн гомдлыг шалгаж, автобусны жолоочид хариуцлага тооцсон байна.

Тодруулбал нийтийн тээврийн үйлчилгээнд явж байхдаа бүхээгтээ тамхи татсан жолоочийг 25 нэгж буюу 25,000 төгрөгөөр торгожээ.

Зөрчлийн тухай хуулийн 14.6.9-д заасны дагуу дээрх шийтгэлийг оноосон байна.

Иргэд нийтийн тээвэртэй холбоотой зөрчлийг Нийтийн Тээврийн Бодлогын Газарт мэдээлж болох юм байна. Тус газраас "Бурууд нүд хурц байж, нийтийн тээврийн хөгжлийн төлөө хамтдаа хичээцгээе" гэж уриалжээ.

"Тамхи татаж бааварлаад хүүхдүүдийг хаядаг, шугамаа орхиж давхидаг, машинаа угаахгүй, утсаар ярьдаг,  бэлэн мөнгө халаасалдаг автобусны жолооч нарт хариуцлага тооцох хэрэгтэй. Жолооч нэг бүрийн хяналтын камерыг өдөржин хянадаг ажилтан суулгана" гэж хотын дарга мэдэгдэж байсан юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ