728 x 90

63.5 кг-д Э.Цэндбаатар Туркменистаны Сапармурат Одаевтай тулалдана

63.5 кг-д Э.Цэндбаатар Туркменистаны Сапармурат Одаевтай тулалдана
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

"Парис 2024" олимпын эрх олгох боксын сүүлийн тэмцээн Тайландын Бангкок хотод энэ сарын 24-нөөс ирэх сарын 2-нд хүртэл үргэлжлэх юм. Энэ тэмцээнд манай улсаас эрэгтэй долоо, эмэгтэй таван боксчин оролцож буй. Өчигдөр эрэгтэйчүүдийн 92 кг-д Н.Отгонболд Афганистаны Ноори Силабт хожигдсон бол эмэгтэйчүүдийн 60 кг-д М.Намуун Энэтхэгийн Анкушита Бород 4:1-ээр дийлджээ. Харин эмэгтэйчүүдийн 75 кг-д Э.Эрдэнэтуяа Барбадосын Кимберли Життингсийг 4:1-ээр илүүрхлээ. Түүний дараагийн өрсөлдөгч нь ДАШТ-ий алт, хошой хүрэлтэй Казахстаны Валентина Хальзоватай байх юм. Эрэгтэйчүүдийн дунд жин буюу 80 кг-д Г.Далай Кенийн Эдвин Овуорыг 5:0-ээр ялсан. Дараагийн тойрогт Ираны Мэйсам Гешлагитай оноолт таарчээ. Өнөөдөр эрэгтэйчүүдийн 63.5 кг-д Э.Цэндбаатар Туркменистаны Сапармурат Одаевтай тулалдана. Мөн эрэгтэйчүүдийн 71 кг-д О.Бямба-Эрдэнэ ДАШТ-ий хүрэл медальт Энэтхэгийн Нишант Девтэй, эмэгтэйчүүдийн 54 кг-д М.Энхжаргал Японы Микото Харадатай, эрэгтэйчүүдийн 57 кг-д Х.Энх-Амар ДАШТ-ий хүрэл медальт Даниал Шахбахштай тулалдах юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ