Өмнөговь аймгийн Даланзадгад сумын тавдугаар сургуулийн нэгдүгээр ангийн сурагчдыг ууланд авч явснаас хоёр нь эндсэн харамсалтай хэрэг гарчээ. Эх сурвалжийн мэдээллээр "Даланзадгад суманд 7 настай эрэгтэй, эмэгтэй хоёр хүүхэд машины арын суудалд зорчиж явахад том оврын машин мөргөж, амиа алджээ. Харин Даланзадгад сумын тавдугаар сургуулийнхан энэ тухай мэдээлэл өгөхөөс татгалзав.