АНУ-ын Ерөнхийлөгч асан Дональд Трамп шүүхийн өндөр зарлагаа төлөхийн тулд хувийн нэг онгоцоо зарсан тухай New York Post сонин мэдээллээ.
Дональд Трампын компани хагас тэрбум долларын зарлагатай шүүх хурлын дараа хамгийн үнэтэй онгоцнуудын нэгийг зарсан хэмээн хэвлэлд бичжээ. Зарагдсан онгоц нь 1997 оны Cessna бөгөөд өртөг нь 10 сая доллараар үнэлэгддэг. Онгоцыг иран гаралтай Америкийн бизнес эрхлэгч Мердад Моайеди худалдан авчээ. Эртнээс Трампыг дэмжиж ирсэн Моайеди 2019-2020 онд түүний сонгуулийн кампанит ажилд мөнгө цуглуулж байв. Бизнесмэн өөрөө зөвшөөрөгдсөн дээд хэмжээ болох 5.6 мянган доллар хандивласан байна.
0 сэтгэгдэлтэй