728 x 90

Хүрээ майдар бурхныг дуганын хамт сэргээн бүтээж, нээлтийг нь хийлээ

Хүрээ майдар бурхныг дуганын хамт сэргээн бүтээж, нээлтийг нь хийлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

 Монгол түмний шашин соёлын их шүтээн болон залагдаж байсан Хүрээ майдар бурхныг дуганы хамт дахин сэргээн бүтээсэн нээлтийн ёслол өнөөдөр боллоо. 

“Хүрээ Майдар” бурхныг дуганы хамт дахин сэргээн бүтээх үйлсийг 1990 онд Зүүн хүрээ Дашчойлин хийдийн Тэргүүн хамба Ч.Дамбажав бусад лам нарын хамт санаачилсан.  2007 онд Хүрээ Майдар бурхны эх загварыг Монголын  урчуудын эвлэлийн барималч Н.Оршил Чойжин ламын сүм музейд залагдсан Өндөр гэгээн Занабазарын дэгийн дагуу бүтээгдсэн  Майдар бурхнаас хуулбарлан томруулах аргаар бүтээжээ. Уг загварын дагуу Гончигдаш тэргүүтэй Төвд, Балба урчууд 2013 онд зэсээр урлаж дуусгасан байна. Харин дуганы барилгын ажлыг 2017 оноос эхлүүлж, ийнхүү өнөөдөр  нээлтээ хийж байгаа юм.   

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ