728 x 90

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан хулгана өдөр

Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан хулгана өдөр
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БИЛГИЙН ТООЛЛЫН 29 2024.06.05 ЛХАГВА ГАРАГ ЗУНЫ ТЭРГҮҮН ШАРАГЧИН МОГОЙ САРЫН ДОЛООН УЛААН ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Сүлд тэнэж одно

Наран ургах, шингэх: 04:55-20:47

Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй

Суудал: Ус

Аргын тооллын зургадугаар сарын 5, Буд гараг. Билгийн тооллын 29, Нэгэн эхийн зургаан хөвгүүн одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 04:55-20:47. Тухайн өдөр луу, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, гарагийг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, хиншүү хярвас гаргахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй. Буудай боловсрох улирал эхлэнэ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ