Өөрийн мөрөөдлөө биелүүлж, шүтэн биширдэг "Манчестер юнайтед" багийнхаа тоглолтыг үзэхээр Монголоос Англи хүртэлх 14 мянган км замын аяллаа 2023 оны тавдугаар сард Сүхбаатарын талбайгаас эхлүүлсэн Б.Очирваань өнөөдөр эх орондоо ирнэ.
Б.Очирваань “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудлаас хурдны зам дуустал машинаар явна. Улмаар 10:00 цагаас Нисэхийн тойргоос Д.Сүхбаатарын талбай хүртэл дугуйгаар явах юм.
Мөн дугуйтай парадыг Тээврийн цагдаагийн алба дэмжин ажиллаж, дугуйчдын аюулгүй байдлыг хангахаар болжээ. Дугуйчид өнөөдөр өглөө 09:00 цагаас нисэхийн AIC STEPPE ARENA машины зогсоолд цугларч 10:00 цагт төв талбайн зүг хөдлөх юм байна.
0 сэтгэгдэлтэй