728 x 90

The Hu хамтлагийн тоглолтын тасалбар 95 мянган төгрөгөөр худалдаанд гарчээ

The Hu хамтлагийн тоглолтын тасалбар 95 мянган төгрөгөөр худалдаанд гарчээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Архангай аймаг зохион байгуулах “Ара” фестивалийн үеэр алдарт “The Hu” хамтлаг эх орондоо анх удаа бүрэн хэмжээний тоглолт зохион байгуулах юм. Тоглолтын тасалбар өчигдрөөс худалдаанд гарчээ. Тус хамтлагийн тоглолт ирэх сарын 20-нд болох ба тасалбарын үнэ 95 мянган төгрөг аж. Үүнээс гадна тус цэнгэлдэхэд Монголын амьд хөгжмийн шилдэг хамтлагуудын тоглолт ирэх сарын 19-нд болно. “Ара” фестивалийн гол зорилго нь Хангайн бүс рүү аялагч, жуулчдын урсгалыг бий болгож Монголын нүүдлийн өв соёлыг таниулан сурталчлах, давтагдашгүй үнэт өв, урлагийн бүтээлийг толилуулах, уламжлалаа хайрлан хүндэтгэх сэдлийг төрүүлэх, дэлгэрүүлэх, мөн олон улсын жуулчдад жил бүр үзүүлэх аялал жуулчлалын Хангайн бүсийн бүтээгдэхүүнийг бий болгох аж. 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ