728 x 90

Монгол сурагч Азийн бүсийн олимпиадаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ

Монгол сурагч Азийн бүсийн олимпиадаас МӨНГӨН МЕДАЛЬ хүртлээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Узбекистан улсын Бухара хотод энэ сарын 8-14-ний хооронд зохион байгуулагдсан Авиценнагийн нэрэмжит Азийн бүсийн Биологийн олимпиадад Шинэ-Үе сургуулийн багш Д.Чинзориг, бэлтгэсэн хоёр сурагчийн хамт оролцожээ. Тус сургуулийн 12-р ангийн сурагч Г.Мишээл мөнгөн медаль, 9-р ангийн сурагч У.Должинсүрэн шагналт байр эзэллээ.

 Азийн бүсийн Биологийн олимпиад анх удаа зохион байгуулагдаж байгаа бөгөөд 19 орны 100 гаруй сурагчид өрсөлджээ. Шинжлэх ухааны хичээлүүдийн чиглэлээр жил бүр Олон улс, бүс нутгийн хэмжээнд олимпиадууд зохион байгуулагддаг юм. Тухайлбал, Азийн физикийн олимпиад(APhO), Менделеевийн нэрэмжит химийн олимпиад(MChO) зэрэг тэмцээнүүдэд жил бүр 20-28 улсын баг оролцдог байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ