Аймгийн арслан М.Буяндэлгэр: Миний бие Ардын хувьсгалын 103 жилийн ойн үндэсний бөхийн барилдаанд 4 давж, баяр наадмын хуулийн дагуу допингийн шинжилгээнд хамрагдсан.
Хариугаа энэ сарын 23-нд Үндэсний их баяр наадам зохион байгуулах хорооны Үндэсний бөхийн салбар хорооноос байгуулагдсан багаас авч, өөрийн биеэр танилцлаа. Миний шинжилгээний хариу эерэг гарч, допингийн төрлийн бодис гарсан гэж зохион байгуулах хорооноос танилцуулсан. Миний бие санаатайгаар допингийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн зүйл байхгүй. 2021 онд нуруугаа хүнд бэртээж, барилдах болон бэлтгэл хийсний дараа маш их өвдөн, заримдаа босож чадахааргүй болж, хүнээр түшүүлж босдог байсан. Барилдааны өмнө өвчин намдаах эм уусан. Нуруундаа эмчилгээ хийлгэж, эм ууж байсан. Ууж байсан эмэнд маань допингийн төрлийн хориглсон бодис агуулагдаж байсан байна. Өөрийн хариуцлагагүй байдлаас болж, гаргасан алдаагаа хүлээн зөвшөөрч байна. Монголынхоо ард түмэн, дэмжиж тусалдаг бүх хүмүүс болон бөхчүүдээсээ чин сэтгэлээсээ уучлалт хүсэж байна.
Наада 202.126.88.214
3 сарын өмнөЁстой дэнэгтээ орноо ууж идэж байгаа зүйлээ мэддэггүй малнууд юу ч гэхэв дээ.