Б.Энхтамирын хувьд 100 метрийн чөлөөт сэлэлтийн төрөлд 51.39 хугацаагаар Үндэсний рекордыг эзэмшдэг. Харин түүний эгч Б.Энххүслэн Олимпын наадмын эмэгтэйчүүдийн 200 метрийн төрөлд амжилттай оролцож, 1:59.94 минутад зайгаа дуусгаснаар 18-р байр эзэлсэн бөгөөд Үндэсний рекордыг эвдэж чаджээ.