728 x 90

Өнөөдөр манай 5 тамирчин олимпын дэвжээнд өрсөлдөнө

Өнөөдөр манай 5 тамирчин олимпын дэвжээнд өрсөлдөнө
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өнөөдөр буюу 2024.08.10-ны өдөр манай 5 тамирчин олимпын дэвжээнд өрсөлдөнө. 

Тодруулбал, Улаанбаатарын цагаар 17:00 цагт эмэгтэйчүүдийн 62 кг-ын дагах барилдаан эхлэх бөгөөд Дэлхийн аварга, Гавьяат тамирчин П.Орхон Болгарын бөх ДАШТ-ий алт, мөнгөн медальт Биляна Дудоватай дагаж барилдана.

Хэрэв ялбал Олимпын мөнгөн медальт, Дэлхийн 3 удаагийн аварга, Ази тивийн аварга, дэлхийн чансааг жиндээ тэргүүлэгч, Киргизстаны тамирчин Айсулуу Тыныбековатай хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

Эмэгтэйчүүдийн 76 кг-ын жингийн барилдаан эхэлж, манай улсын тамирчин Э.Даваанасан Африк тивийн хос алт, 3 мөнгөн медальт тамирчин Нигерийн Ханна Амучечи Рубентэй эхний тойргийн барилдаанаа хийнэ.

Эрэгтэйчүүдийн 65 кг-д Гавьяат тамирчин Т.Тулга ДАШТ-ий хос хүрэл медальт, Пан Америкийн наадмын 3 удаагийн аварга одоо 35 настай Кубын бөх Алехандро Энрике Вальдес Тобье-той эхний тойргийн барилдаанаа хйинэ.

Дагах барилдаан 17:00 цагт эхлэх бол эмэгтэйчүүдийн 76кг, эрэгтэйчүүдийн 65 кг-ын жингийн урьдчилсан барилдаанууд Улаанбаатарын цагаар 18:00 цагт эхэлнэ.

Мөн 14:00 цагаас Монголын тугч, марафонч Бат-Очирын Сэр- Од Парис хотын Отель де Вилийн талбайгаас 42 км 195 метр зайг туулж эхлэх бол шөнийн 22:00 цагаас Мөнхжанцангийн Анхцэцэг хүндийг өргөлтийн төрөлд хүч чадлаа сорин өрсөлдөнө.

 

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ