Франц улсын нийслэл Парис хотноо паралимпын наадам дөрөв дэх өдрөө амжилттай үргэлжилж байна. Манай тамирчин Олон улсын хэмжээний мастер, тэргэнцэртэй гүйлтийн тамирчин П.Энхманлайн өнөөдөр /2024.09.04/ уралдана. Тэрээр T-53 ангиллын тэргэнцэртэй гүйлтийн 100м зайд уралдана. Уралдаан Улаанбаатарын цагаас 21.45 цагт эхэлнэ.
П.Энхманлай нь "Токио-2020" зуны паралимпийн XVI наадамд эх орноо төлөөлөн оролцож байсан туршлагатай тамирчин юм.
0 сэтгэгдэлтэй