Америкийн жүжигчин, дуучин Селена Гомес тэрбумтан болсныг Блүүмбэрг агентлаг зарлажээ. Селена Гомесын таван жилийн өмнө байгуулсан Rare Beauty гоо сайхны бүтээгдэхүүний компани дахь хувь эзэмшлийн үнэлгээ нь $1 тэрбум давсныг тус агентлаг тооцоолсон аж.
Энэ нь түүнийг Тэйлор Свифт, Рианна нартай зэрэгцэн “өөрийн хүчээр баяжсан” хамгийн залуу эмэгтэй тэрбумтнуудын нэг болгожээ. Бүтээгдэхүүнүүд нь сошиал орчинд ихээхэн алдаршсан Rare Beauty компани энэ оны хоёрдугаар сарыг хүртэлх 12 сарын хугацаанд $400 саяын орлоготой ажилласан байна. Үүнээс гадна Гомес олон арван саяыг Louis Vuitton, Coach, Puma зэрэг брэндүүдтэй байгуулсан сурталчилгааны гэрээнээс олдог.
Тав дахь бүлэг нь саяхан цацагдсан Hulu платформын “Only Murders in the Building” цувралын бүлэг бүрээс тэр хамгийн багадаа $6 саяыг олжээ.
0 сэтгэгдэлтэй