728 x 90

Завхан, Баянхонгор, Архангай аймгуудад цас оржээ

Завхан, Баянхонгор, Архангай аймгуудад цас оржээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Хур тунадас: Өнгөрсөн 7 хоногт нийт нутгаар 0.0-18.0 мм бороо, аадар бороо орсон байна.

Үүнд: 3-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн хойд, говийн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр, 7-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 8-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 9-нд төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо орсон ба 8-нд Завханы Цэцэн-Уул, Баянхонгорын Гурванбулагт, 9-ны шөнө Архангайн Тариатад нойтон цас, цас орсон байна.

7 хоногийн хур тунадасны нийлбэрээр хамгийн их нь Увсын Цагаанхайрханд 18 мм, Тэсэд 15.1 мм, Хөвсгөлийн Рэнчинлхүмбэд 16.9 мм, Ханхад 13.4 мм, Завханы Цэцэн-Уулд 15.0 мм, Дарханы Шарын голд 14.2 мм, Дорноговийн Замын-Үүдэд 14.0 мм, Дорнодын Цагаан-Овоод 14.0 мм, Дашбалбарт 13.6 мм, бороо, аадар бороо орсон байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ