728 x 90

Өнөөдөр Булган, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо, нойтон цас орж, цасан шуурга шуурна

Өнөөдөр Булган, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо, нойтон  цас орж, цасан шуурга шуурна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

6-ны өдөр Булган, Эрдэнэт, Дархан-Уул, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурч, ихэнх нутгаар салхи шуургатай байхыг анхааруулж байна.

2025 оны аравдугаар сарын 06-ны 20 цаг хүртэлх
цаг агаарын урьдчилсан мэдээ

Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр үүлшинэ, өдөртөө баруун аймгуудын нутгийн зүүн хойд, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 9-14 метр, өдөртөө нутгийн зарим газраар түр зуур секундэд 18-20 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан, Заг, Байдраг голын эх, Идэр голын хөндийгөөр 0-5 хэм хүйтэн, Их нууруудын хотгор, Алтай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Эг, Үүр голын хөндийгөөр 0-5 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар 18-23 хэм, говийн бүс нутгийн баруун өмнөд болон хойд хэсгээр 12-17 хэм, бусад нутгаар 5-10 хэм дулаан байна.


УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 14-16 метр хүрч ширүүснэ, өдөртөө сэрүүсэж 7-9 хэм дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 7-12 метр, зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Шөнөдөө 0-2 хэм, өдөртөө сэрүүсэж 8-10 хэм дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Өдөртөө үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр, зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ, өдөртөө сэрүүсэж 6-8 хэм дулаан байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ