728 x 90

3x3 Монголын эрэгтэй шигшээ баг хоёр дахь тоглолтоо 21-12 харьцаагаар хожив

3x3 Монголын эрэгтэй шигшээ баг хоёр дахь тоглолтоо 21-12 харьцаагаар хожив
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

3x3 Монголын эрэгтэй шигшээ баг U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь тоглолтдоо Бенинийг 21-12 харьцаагаар хожлоо. 3x3 сагсан бөмбөгийн 23 хүртэлх насны буюу U23 дэлхийн аварга шалгаруулах тэмцээн Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод үргэлжилж байна. Тэмцээний B хэсэгт Хятад, Нидерланд, Япон, Бениний хүчирхэг багуудтай учраа таарсан Монголын шигшээ баг хоёр дахь тоглолтдоо 21-12 харьцаагаар Бениний шигшээ багийг хожлоо. Тоглолтын эхний хагаст онооны харьцаа тэнцүүхэн байсан ч монгол залуус хоёрдугаар хагаст оноо болон алдааны харьцаагаар илүүрхсэн байна.

Эрэгтэй шигшээ баг дараагийн тоглолтоо маргааш 16:45 цагаас Нидерландын шигшээ багтай хийнэ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ