728 x 90

Цахим ертөнцөд мэргэжлийн хөлбөмбөгч Кристиано Роналдо тэрбум дагагчтай болжээ

Цахим ертөнцөд мэргэжлийн хөлбөмбөгч Кристиано Роналдо тэрбум дагагчтай болжээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Мэргэжлийн хөлбөмбөгч Кристиано Роналдо энэ сарын эхээр карьертаа 900 гоол оруулсан анхны эрэгтэй хөлбөмбөгчин болсон билээ.Open photo 


Үүний дараагаар олон нийтийн цахим сүлжээний бүх платформ дээр нийт 1 тэрбум сошиал медиа дагагчтай анхны алдартан болж, дахин нэг шинэ амжилтын эзэн боллоо. Роналдо инстаграм дээр хамгийн олон дагагчтай буюу 639.061.429, фэйсбүүкт 170.509.113, твиттерт 113.026.345, YouTube сувагт 60.500.284, Хятадын KuaiShou-д 9.372.710 мөн Weibo-д 7.530.121 дагагчтай болсноор тэрбумд хүрсэн байна. Тэрбээр энэ талаараа, "Энэ тоо бол зүгээр ч нэг тоо биш юм. Намайг дагаж, дэмжиж байгаа хүн бүр үнэ цэнэтэй цаг хугацаагныхаа багахан хэсгийг надад зориулж байна гэхээр үнэхээр бахдам сэтгэл төрж байна. Бас мөн энэ зэрэгт хүрнэ гэдэг асар их хичээл зүтгэл орсон юм шүү. Намайг дэмждэг бүх хүмүүстээ баярлалаа"


хэмээсэн байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ