Цахилгаан шугам тоноглолд засвар үйлчилгээ хийж буйтай холбогдуулан дүүргүүдэд хэсэгчлэн цахилгаан хязгаарлаж байгаа билээ. Өнөөдөр Баянзүрх дүүрэг, Төв аймагт цахилгаан хэсэгчлэн хязгаарлана.
Цаг агаарын нөхцөл байдлаас шалтгаалан хуваарьт өөрчлөлт орвол, гэрээнд бүртгэлтэй утасны дугаарт мэдээлэл хүргэх юм байна. Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж, хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-иас хүслээ.
0 сэтгэгдэлтэй