FIDE (The International Chess Federation)-аас зохиодог 45 дахь удаагийн шатрын олимпиад Унгарын нийслэл Будапешт хотод үргэлжилж байна.
Олимпиадын тавдугаар өрөгт манай эмэгтэй баг АНУ-ыг 2.5-1.5, эрэгтэй баг Суданыг 4-0 харьцаагаар хожлоо.
Эмэгтэй шигшээ баг тавдугаар өрөгт АНУ-ын шигшээ багтай таарсан бөгөөд Т.Мөнхзулын бүтэн оноогоор илүүрхэж 2.5-1.5 харьцаагаар хожсоноор 10 (14.5) оноотой болж 3-р байрт Энэтхэг, Арменийн шигшээ багуудын араас бичигдэж эхэллээ. Тэд зургаадугаар өрөгт Гүржийн шигшээ багтай тоглоно.
0 сэтгэгдэлтэй