728 x 90

ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР

ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БИЛГИЙН ТООЛЛЫН 14

2024.09.17 / МЯГМАР ГАРАГ

НАМРЫН ДУНД ХАРАГЧИН ТАХИА САРЫН

ХОЁР ХАР ХӨХ БИЧ ӨДӨР

Үс засуулбал: Эд мал арвидна.

Наран ургах, шингэх: 06.32-19.01

Барилдлага: Арвидах

Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй

Суудал: Ус

Аргын тооллын 9 сарын 17, Ангараг гараг. Билгийн тооллын 14, Шувуун хошуут одтой, хөх бич өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:32-19:01. Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнес эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатгыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дархны үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал эд, мал арвидна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ