728 x 90

“BCH Гарьд“ баг нэрээ сольж, ““BCH Knights” болгосныг хөгжөөн дэмжигчид нь таатай хүлээж авахгүй байна

“BCH Гарьд“ баг нэрээ сольж, ““BCH Knights” болгосныг хөгжөөн дэмжигчид нь таатай хүлээж авахгүй байна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монголын сагсан бөмбөгийн дээд лигийн олон жилийн түүхт багуудын нэг "BCH Гарьд" баг нэрээ сольж, ""BCH Knights" болгожээ. Тодруулбал, багийн удирдлага болон спонсор байгууллагууд уг шийдвэрийг гаргажээ.

 2011 онд Спрайт хөгжлийн лиг, Спрайт супер лигт "Танан Гарьд" нэрээр орж, Аварга багаар тодрон 2012 оноос Дээд лигт дэвшин орсон тус баг 14 жилийн турш өнөөдрийг хүртэл BCH Гарьд нэрээр явж байгаад ийнхүү нэрээ сольж байгаад хөгжөөн дэмжигчид нь таатай хүлээж авахгүй байгаа аж.

BCH Гарьд баг нь нийт 6 удаа спонсороо даган нэрээ сольсон ч Гарьд гэдэг нэр хэзээ ч солигдож байгаагүй аж. Гэтэл өмнө жилээс ивээн тэтгэж эхэлсэн БИ СИ ЭЙЧ РЕСУРС компани энэ жилээс Шинэчлэл, Эхлэл, Рэ-Брэндинг гэсэн үгэн дор тус багийн нэрийг KNIGHT болгож өөрчилж буй нь энэ юм байна.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ