728 x 90

Улсын заан Б.Серик: Малчдын хандивын барилдаанд оролцмоор байна, ёс зүйн алдаа гаргахгүй

Улсын заан Б.Серик: Малчдын хандивын барилдаанд оролцмоор байна, ёс зүйн алдаа гаргахгүй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 7-нд “Ургацын баяр-2023” улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлийг дагуулсан юм.

Тэрбээр сумын заан А.Тодмагнайг өвдөг шороодуулсныхаа дараа шанаан дээр нь дарж боссон. Үүнийг бөхийн барилдааны дүрмийн дагуу зөрчил хэмээн үзэж Монголын Үндэсний бөхийн холбооноос Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хассан.

Үүнээс хойш түүний барилдах эрхийг сэргээнэ, сэргээхгүй гэх асуудал одоог хүртэл өрнөсөөр байгаа ч Монголын үндэсний бөхийн холбоо хугацаанаас нь өмнө сэргээхгүй гэдгээ илэрхийлээд байгаа юм. Харин Улсын заан Б.Серик малчдад зориулсан 128 бөхийн хандивын барилдаанд оролцох хүсэлтээ байгаагаа илэрхийлж, дахин ёс зүйн алдаа гаргахгүй хэмээн мэдэгдлээ.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ