Холимог тулаанч З.Шинэчагтагыг танхайн хэргээр шүүх хурал Хан-Уул дүүргийн анхан шатны шүүхэд болно. Тодруулбал, тэрбээр тус дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт бусдыг зодож танхайрсан хэргээр хуулийн байгууллагад шалгуулсан билээ. Улмаар бусдын биед хөнгөн гэмтэл учруулсан тул ЭХ-ийн 11,6,1-д зааснаар яллах дүгнэлт үйддэн хэргийг шүүхэд шилжүүлсэн байгаа юм. Уг хэргийг шүүх хурал өнгөрсөн долоо хоногт болох байсан ч оролцогчийн хүсэлтээр хойшилжээ. Харин дараагийн шүүх хурал ирэх даваа гарагт товлогдсон байна. Холимог тулаанч З.Шинэчагтагыг гэм буруутай гэж шүүхээс үзвэл 450 000-1 300 000 төгрөгөөр торгох, эсхүл хоёр зуун дөчин цагаас долоон зуун хорин цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас гурван сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгэх болно.