728 x 90

Б.Нарантуяа хүрэл медалийн болзол хангалаа

Б.Нарантуяа хүрэл медалийн болзол хангалаа
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотод снукер билярдын 15 улааны Дэлхийн цомын анхдугаар тэмцээн есдүгээр сарын 14-19-ний өдрүүдэд болж байгаа. Уг тэмцээний дараагаар 6 улааны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн есдүгээр сарын 21-25-ны өдрүүдэд болох юм.

Дэлхийн цомын тэмцээнд 20 орны нийт 76 тамирчин өрсөлдөж байгаа бол манай улсаас дээрх тэмцээнд дасгалжуулагч Д.Амаржаргал, Б.Шинэбаярын удирдлага дор 16 тамирчин өрсөлдөж байна.

Энэ тэмцээний шөвгийн наймд өрсөлдөх тамирчид тодорсон бөгөөд эмэгтэйчүүдийн ангилалд Монголын тамирчин Б.Нарантуяа өнөөдөр  Хонгконгийн тамирчин И Тэн Чунтай өрсөлдөж хагас шигшээд шалгарлаа. Ингэснээр тэрбээр хүрэл мелаоийн болзол хангаад байгаа юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ