728 x 90

“Эрдэнэс тавантолгой“ ХК-ийг нээлттэй болгож, гадны менежментийн компаниар удирдуулна

“Эрдэнэс тавантолгой“ ХК-ийг нээлттэй болгож, гадны менежментийн компаниар удирдуулна
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар "Эрдэнэс Таван Толгой" ХК-ийн менежентийг өөрчлөх, нээлттэй компани болгох асуудлыг хэлэлцэж шийдвэрлэсэн билээ.

Тодруулбал, энэ талаар ЗГХЭГ-ын дарга Н.Учрал "Иргэн бүрийн 1072 хувьцаа эзэмшдэг "Эрдэнэс Таван Толгой" ХК байгуулагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл ард түмний хяналт дор бус дур мэдэж шийдвэр гаргасаар ирсэн. Энэ нь тухайн компани улс төрийн нөлөөнд бүрэн автсан гэдгийг илтгэнэ.

Тийм учраас Засгийн газар 100 хоногт багтаан эхлүүлэх 14 мега төсөл, 14 реформыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд "Эрдэнэс таван толгой" компанийг нээлттэй компани болгож, ард түмний хяналтад оруулах шийдвэрийг гаргалаа. Намрын чуулганаар өөрчлөх шаардлагатай Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өргөн барина.

Ингэснээр иргэдийн 1072 хувьцааны үнэлгээ өснө, арилжаалах боломжтой болно. Мөн Эрдэнэс таван толгой ХК-ийг Гадны менежментийн компаниар удирдуулж улс төрийн нөлөөгүй болгоно. Шийдвэр гаргахдаа ард түмнээсээ заавал асуудаг, Хүний нөөцийн сонгон шалгаруулалт, худалдан авах гэрээ гэх мэт бүхнийг ил тод, нээлттэй болгоно" хэмээсэн юм.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ