2024 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн 12 ордын зурхай:
Хонь: Хамтрагч нарынхаа сэтгэл санааны байдалд нийцүүлэн ажил үүргээ хуваарилах хэрэг гаргахад хүрч мэдэх юм. Мөн өрсөлдөгч нар таны эрч хүч, ажил хөдөлмөрийг нэлээд шавхаж магадгүй тул өөрийн дутагдал, муу талаа харуулалгүй бүх чадлаараа тэмцэх хэрэгтэй. Ирээдүйд төлөвлөсөн зүйл тань хүссэн үр дүнг өгөх болно.
Үхэр: Ажил хэргийн талаар ямар нэгэн шинэ санаа, оновчтой шийдэл олсон бол түүнийгээ зөвхөн өөртөө хадгалаарай. Хийх зүйл болон бодож сэтгэсэн зүйлдээ хянуур байхыг зөвлөж байна. Өөрийн хийж чадахгүй зүйлийг оролдох, мэдэхгүй салбарт ажиллах гэсний хэрэггүй. Энэ нь өөртөө эрсдэл үүрүүлж байгаа хэрэг болно. Өнөөдөр бодож буй зарим зүйл биеллээ олохгүй.
Хамтатгах: Хувийн орлогоо нэмэгдүүлэх, амьдрал ахуйгаа дээшлүүлэх хүсэл нь юуг ч хамаагүй хийх хүсэл төрүүлж магадгүй. Хэрэв та өөрийн оюун ухаан болон ур чадвартаа итгэлтэй байж чадвал одоогийн хийж дадсан ажил тань амьдралыг тэтгэх болно гэдгийг санаарай. Гэхдээ нарийн мэргэжилтнээс зөвлөгөө авах, сургалтад суух талаар бодоорой.
Мэлхий: Санамсаргүй тохиолдлоос болж алдаа тохиож магадгүй. Одоогийн албан тушаалаасаа дээш ахих эсэх нь зөвхөн танаас шалтгаалах бололтой. Өнөөдөр ямар ч ажил онцгой анхаарал болгоомж шаардана. Санхүүгийн байдал тань тогтворгүй байгаа тул эрсдэлтэй алхам хийх, элдэв адал явдалд бүү орооцолд.
Арслан: Хувийн амьдрал элдэв асуудал бэрхшээлгүй, гэр бүлийн хүмүүс тань баяр хөөрөөр дүүрэн байна. Аливаа баяр жаргал эсвэл зовлон бэрхшээлийг хамгийн хайртай хүмүүстэйгээ хуваалцаарай. Таны хувьд боломжгүй зүйл нь хөндлөнгийн хэн нэгний хувьд хамгийн таатай боломж болж магадгүй. Хайр дурлалын хувьд азтай одтой байж, ганц бие хүмүүс хайсан хүнээ олно.
Охин: Таны хувьд амжилттай байх үе. Өөрийн эхлүүлсэн ажилдаа шинэ хамрагч, түнштэй болж магадгүй. Таны бусдын үгийг сонсох чадвар нэмэгдэж, харилцан ойлголцож чадна. Харин өөрийгөө бусдаас илүү, хамгийн шилдэг нь гэж батлах гэсний хэрэггүй. Нэгэнт тогтсон хэв маягийг өөрчлөх эр зориг ч танд хэрэгтэй гэдгийг санаарай.
Жинлүүр: Од эрхэс сэтгэл санааны хувирлаа хянах хэрэгтэй гэж зөвлөж байна. Таагүй нөхцөл байдал янз бүрийн зүйлд хүргэж болзошгүй. Энэ өдөр томоохон бүтэлгүйтэлд өртөх хүн нь та байж мэдэх ч засаж залруулах боломж байх болно. Нөхцөл байдлыг бодитоор үнэлж цэгнэ. Магадгүй эд хөрөнгөтэй холбоотой асуудал гарна. Сэтгэл хөдлөлөөр шийдвэр гаргах хэрэггүй.
Хилэнц: Найз нөхөд, хайртай хүмүүсийн дэмжлэгээс урам зориг авна. Таны эхлүүлсэн ажил амжилттай болох үед зөв замыг сонгоход хүмүүстээ талархах сэтгэл төрнө. Хувийн амьдралаа зохицуулах шаардлагатай хүмүүсийн хувьд үр хүүхэд, ар гэр гэж явсаар өөр бусад зүйлд цаг зав зарцуулж чадахгүйд хүрнэ. Гэвч энэ нь хэсэгхэн цаг хугацааны л асуудал гэдгийг ойлгоорой.
Нум: Ажил хэргийн нэр хүнд мэдэгдэхүйц хэмжээгээр өсөх болно. Энэ нь оногдсон ажлаас гадна хэний ч хийж зүрхлээгүй, чадаагүй зүйлд мэргэжлийн ур чадвараа харуулан амжилттай гүйцэтгэсэн таны хичээл зүтгэл байх болно. Гэхдээ өөртөө бэрхшээл чирч ирэх хэрэггүй. Хүний амаар хийсэн үйлдэл танд төвөг учруулах болно.
Матар: Аз туршсан алхмаас зайлсхийх нь таныг эрсдэлээс бүрэн хамгаалах болно. Өөрөөр сэтгэж, орлогын эх үүсвэрээ бий болгож чадахгүй бол чадварлаг нэгний удирдлага дор амжилт гаргаж болно гэдгийг санаарай. Зарим хүмүүсийн өөртөө итгэлгүй, хэнэггүй байдал нь томоохон ангалд унагаж мэднэ. Олон хүн цугласан газарт очихоос зайлсхий.
Хумх: Томоохон наймаа арилжаа хийх хэрэггүй. Та өөрийн боломжоо зохих ёсоор үнэлэхгүй бол зөв шийдвэр гаргаж чадахгүй байж мэднэ. Таны гаргасан богино хугацааны төлөвлөгөө биелэхгүй байж мэдэх тул аливаа эрсдэл болон бусад таагүй зүйлд сэтгэл санааны бэлтгэлтэй байхыг зөвлөж байна. Зарим нөхцөл байдал таны хүлээж байснаас өөрөөр эргэж болзошгүй.
Загас: Санхүүгийн нөхцөл байдал хангалттай сайн биш байгаа бол хүссэн бүхнээ авах гэж зүтгэх хэрэггүй. Таны хувьд бодол санаагаа төвлөрүүлэх, өөрийгөө идэвхтэйгээр амраах хэрэгтэй үе. Оролцсон бүхэндээ ялагч байх найдлага бага ч хичээл зүтгэлийг тань од эрхэс ивээнэ гэдгийг санаарай. Гэр бүл, ойр дотнынхондоо амар тайван байдлыг бэлэглэ.
0 сэтгэгдэлтэй