БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөх хотод марафон болсон бөгөөд манай улсаас дөрвөн тамирчин өрсөлдлөө. Энэхүү тэмцээнд Үндэсний шигшээ багийн тамирчин Б.Мөнхзаяа хагас марафон буюу 21 км-ын зайг 1:16.38 цагийн амжилтаар туулж, алтан медаль хүртлээ. Харин бүтэн марафон буюу 42 км-ын зайд Г.Ганцэцэг 12 дугаар байрт орсон ба Бостон марафонд уралдах эрхээ авлаа. Улаанбаатар марафон”-ны зургаан удаагийн аварга, УАШТ-ий 5000, 10000, хагас марафоны дээд амжилтыг эзэмшигч Б.Мөнхзаяа нь “Рио-2016”, “Токио-2020”, Парис-2024” зуны олимпын наадамд тоосоо өргөсөн Монголын шилдэг марафончдын нэг.
2 сэтгэгдэлтэй
Г.Энхтуяа 202.126.90.179
2 сарын өмнөОхин минь баяр хүргье. Эх орныхоо нэрийг өндөрт өргөж яваад нь талархаж байдаг шүү. Доржпалам та 2тоо амжилт, аз жаргалыг эрүүл энхтэй хамт ерөөе. Дараагийн олимпод нь амжилт хүсье.