АНУ-ын New York хотод зохион байгуулагдаж байгаа хэт холын зайн 5000 км-ийн гүйлтийн тэмцээнд Б.Буджаргал Монгол Улсаас анх удаа оролцож байна. Тэмцээн 2024 оны наймдугаар сарын 30-ны өдөр эхэлсэн бөгөөд 52 хоногийн хугацаанд үргэлжлэх аж. Тэмцээнд өдөр бүр 18 цагийн туршид тасралтгүй гүйж оролцдог ба Б.Буджаргал нь энэ сарын 23-ны байдлаар 2480 км гүйгээд байна. Тодруулбал, 24 хоногт 2480 км гүйжээ.
Энэ нь 58 марафон буюу Дорнод аймгаас Баян-Өлгий аймаг орчоод буцаад 122 км гүйсэнтэй тэнцэж байгаа хэмээн Б.Буджаргал өөрийн цахим хуудастаа мэдээлжээ.
Мөн тэрбээр "Одоогоор санхүүгийн хүндрэл тулгарч, тэмцээнээ үргэлжлүүлэхэд дэмжлэг шаардлагатай цаг үе ирлээ. Элэг нэгт Монголчуудаасаа сэтгэлийн дэм, өглөгийн гараа сунгаж туслалцаа, дэмжлэгийг үзүүлэхийг чин сэтгэлээсээ хүсэж байна.
Хандивын данс:
Хаан банк: 5027402524 Бямбаа Буджаргал" гэжээ.