728 x 90

Хонь: Санхүү мөнгөний тал дээр сайтар төлөвлөж, илүү зардал гаргахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй

Хонь: Санхүү мөнгөний тал дээр сайтар төлөвлөж, илүү зардал гаргахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Өдрийн 12 ордын зурхай (2024.09.27)

Хонь: Санхүү мөнгөний тал дээр сайтар төлөвлөж, илүү зардал гаргахгүй байхад онцгой анхаарах хэрэгтэй. Ямар нэгэн асуудал гарсан тохиолдолд зарим зүйл буруугаар эргэх магадлал өндөр байгаа тул аливаад хянамгай байхыг эрмэлзээрэй. Хамгийн чухал ажилдаа анхаарлаа төвлөрүүлж бүх хүчээ зарцуулаарай. Эрүүл мэндийн хувьд бага зэрэг хямарч магадгүй. 

Үхэр: Ажил хэрэгт таны гаргасан шинэлэг санаа дэмжигдэж мэднэ. Гаргасан төлөвлөгөө тань ажил хэрэг болох тухай яригдаж эхэлнэ. Бага зэрэг хичээгээд үзвэл үр дүн нь гайхалтай байхыг од эрхэс сануулж байна. Ойр дотнын хүмүүстэйгээ сайхан харилцаатай байх юм бол ихэнх ажил амжилттай байна. Хайр дурлалд таатай бөгөөд, амгалан тайван байдал ноёрхоно. Хайртай хүнтэйгээ илүү их цагийг өнгөрөө. 

Ихэр: Багахан хэмжээний андуурал гарч магадгүй ч сайхан сэтгэлтэй байснаар амархан шийдвэрлэнэ. Таны нийтэч зан, сэтгэл татам чадвар олон асуудлыг эвтэйхэн зохицуулж чадна. Хэнэггүй хайнга байдлаасаа болж ажил дээрээ алдаа гаргаж зэмлүүлэхээс болгоомжил. Сэтгэл санаа тогтворгүй байвал стресс, бухимдал үүсэх магадлалтай. 

Мэлхий: Албан томилолтоор явах, ажил хэргийн уулзалт зохион байгуулах зэрэгт таатай байхаас гадна шинэлэг арга барил зохиох нь ажлын үр дүнд ихээхэн нөлөөлөх болно. Санхүүгийн байдал урьд өмнөхөөсөө хавьгүй илүү нэмэгдэнэ. Хайрын харилцаанд бүсгүйчүүд бүх талаараа азтай байх болно. Өөрийгөө үнэлдэг хүмүүс үнэ цэнээ харуулах боломжтой. 

Арслан: Санхүүгийн үйл ажиллагаа явуулах болон ямар нэг харилцаа холбоо тогтоох зэрэг үйл ажиллагаа бүтэмжтэй байх болно. Зарим хүмүүс орлогын шинэ эх үүсгэвэр бий болгоно. Бусдын үйл ажиллагаа, хийж бүтээсэнд үнэлэлт дүгнэлт өгч, өөрийнхөө одоогийн байгаа түвшнээ түүнтэй харьцуул. Хүсэл мөрөөдөл болон бодит ертөнц хоёрыг дэнсэлж тунгаагаарай. 

Охин: Хамтарсан үйл ажиллагаа эхлэх болон хүлээсэн хариугаа авах зэрэг таатай үйл явдлууд өрнөнө. Ажил хэргийн санал ирэхийг хүлээгсдийн хувьд итгэл найдвар алдахгүй байхыг зөвлөж байна. Уран бүтээлч хүмүүс бүх боломжоо ашиглан өөрийн дотоод мэдрэмжээ илэрхийлэх хүсэл нь давамгайлна. Зөн совин болон мэдрэмж өндөр байна. 

Жинлүүр: Амьдралд ухаан дутсан шийдвэр нь юмны арга эвийг олох гэсэн зүтгэлийг баллаж мэдэх юм. Ямар нэг өөрчлөлт хийх хүч чадал байхгүй байсан ч таны өөртөө итгэх итгэл, эр зоригтой байдал амьдралд ихээхэн нөлөөлөх болно. Хамтын ажиллагааг чухалчлах нь маш том туршлага, дадлага болж таны шинэ эхлэл ч болж мэдэх юм. 

Хилэнц: Энэ өдөр амин хувийн гэхээсээ илүүтэй нийтийн ашиг сонирхлын үүднээс ажиллах хэрэгтэй болно. Гаргасан шийдвэр тань ч мөн бусдын эрх ашгийн төлөө байх болно. Өөрийн ажил болон амьдралд чухал хамааралтай хүмүүстэй уулзаж ярилцах үед хүлээж байгаагүй нөхцөл байдал үүснэ. Эрч хүч шаардсан ажлын ачаалал таны хувьд амаргүй байна. 

Нум: Амаргүй асуудал ойр дотнын хүмүүст тань тулгарах бололтой. Ганцаар шийдвэрлэж хүч хүрэхгүй бол бусад хүмүүсээс дэмжлэг аваарай. Цагийг нь олж арга хэмжээ авч чадвал энэ бүхэн төдий л аюулгүй байна. Эрчүүдийн хувьд азаа сорих, мөрийтэй тоглох зэрэг нь амжилт авчрахгүй бөгөөд буруу зуршилдаа донтож мэднэ. 

Матар: Өөрийн сэтгэлзүйдээ анхааралтай ханд. Элдэв адал явдал хайх гэж зүдрэх хэрэггүй. Энэ нь тийм ч сайн зүйлд хүргэхгүй л болов уу. Бардам зан түрэмгий байдал нь өчүүхэн зүйлийг ч хэрүүлийн гол шалтгаан болгож магадгүй. Өнөөдөр үүсэх нөхцөл байдлаас болж ихэнх хүмүүс уурлаж бухимдах болно. Аль болох олны хөлийн газраас хол бай. 

Хумх: Зарим түнш урам хугалсан өдрүүдийн нэг юм. Аливаа харилцаанд тооцоо судалгаатай хандах хэрэгтэй. Томоохон наймаа хийхээс татгалзсан нь дээр. Учир нь дараа нь та мөнгөө дэмий үрсэндээ харамсах явдал гарч мэднэ. Ганц бие хүмүүсийн хувьд шинэ танилтай учирвал, цаашид хайр сэтгэл болон хувирч мэднэ. 

Загас: Таны хувьд оюун бодлоо төвлөрүүлж, өөрийн зөн билгээ сонсох шаардлагатай үе. Хэчнээн чухал асуудал байлаа ч бусдын эрх ашгийг хөндөхөөр бол асуудлыг эвээр ойлгуулах зарчмыг баримтлаарай. Хэт идэвхгүй, хойрго назгай байдал гаргаж өдрийн эерэг хандлагыг бууруулах хэрэггүй. Таныг гэдэггүй хүний сэтгэлийг хүчээр эзэмдэх гэж зүтгэх хэрэггүй.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ