728 x 90

Тугчин одтой, цагаан хулгана өдөр

Тугчин одтой, цагаан хулгана өдөр
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

БИЛГИЙН ТООЛЛЫН 1

2024.10.03 / ПҮРЭВ ГАРАГ

НАМРЫН АДАГ ХӨХ НОХОЙ САРЫН

ДӨРВӨН НОГООН ЦАГААН ХУЛГАНА ӨДӨР

Үс засуулбал: Нас ахар болно

Наран ургах, шингэх: 06.55-18.28

Барилдлага: Хотол чуулган

Шүтэн барилдлага: Сансар

Суудал: Ус

Аргын тооллын 10 сарын 3, Бархасбадь гараг. Билгийн тооллын 1, Тугчин одтой, цагаан хулгана өдөр. Өдрийн наран мандах, жаргах цаг нь 6:55-18:28. Тухайн өдөр бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба үхэр, луу, хонь, нохой жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр найз нөхдийг түшиж элдэв үйлийг түргэн бүтээх, бүтээл туурвил эхлэх, бизнес эхлэх, цар ихтэй үйлийг эхлэх, бясалгал хийх, доодсыг асран өглөг, хандив өргөх,лусыг тахих, хүүхэд үрчлэн авах, хур оруулах, дархны үйлд сайн. Улааны үйл, төлгө тавих, морь уралдах, сэтгэлд сэвтэй газар очиход муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, туулай, морь, бич, тахиа болой. Хол газар яваар зүүн зүгт одогсод мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ