728 x 90

Шахмал түлшний үнийг нэмэхгүй

Шахмал түлшний үнийг  нэмэхгүй
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

Тавантолгой түлш ХХК 2024-2025 оны галлагааны улирлын өвлийн бэлтгэл ажлаа хангаж Төвийн болон Зүүн үйлдвэрт үйлдвэрлэлийн 5 шугамаар хоногт 2500 тонн шахмал түлш үйлдвэрлэж байна.

Мөн нийслэлийн 43 агуулахад 89.5 мянган тонн түлш нөөцлөөд байна. Галлагааны улиралд нийслэлийн 7 дүүргийн хэмжээнд борлуулалтын 670 гэрээт цэг ажиллахаас өнөөдрийн байдлаар 630 цэгээр борлуулалт хийж байна. Сүүлийн өдрүүдэд хэвлэл мэдээллийн зарим хэрэгсэл, сошиал орчинд “Шахмал түлшний үнэ нэмэгдэнэ” гэх мэдээлэл гарах боллоо. Энэ нь ор үндэсгүй ташаа мэдээлэл болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна. 25 кг-тай нэг шуудай шахмал түлш 3750 төгрөг, нэг тонн нь 150 мянган төгрөгөөр аж ахуй нэгж байгууллагад худалдаалж байна. Иймд иргэд та бүхнийг ташаа мэдээлэлд автахгүй байхыг хүсье.

0 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

Шинэ мэдээ