Дорнод аймгийн Хэрлэн сумын 7 дугаар багт бага насны хүүхэд хөлөө сүүдрэвчний төмөр сандлын завсарт оруулаад гаргаж чадахгүй байна гэсэн дуудлага аравдугаар сарын 7-ны өдрийн 15:16 цагт иржээ.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчдыг очиход 10 настай охин сүүдрэвчний төмөр сандлын завсарт хөлөө оруулаад гаргаж чадахгүй байсныг 9 минут ажиллан гаргаж, ээжид нь хүлээлгэн өгсөн гэж ОБЕГ-аас мэдээллээ.