728 x 90

Гималайн нурууны долоо дахь өндөр оргилд авирч явсан ТАВАН УУЛЧИН амиа алджээ

Гималайн нурууны  долоо дахь өндөр оргилд авирч явсан ТАВАН УУЛЧИН амиа алджээ
Зургийг авсан Ontsgoi.MN д Тана

2024.10.06-ны өдөр Гималайн нурууны  долоо дахь өндөр оргил, дтд 8167м өндөртэй Даулагири ууланд 5 орос уулчин авирч яваад сураггүй болсон билээ. Уулчид хамгийн сүүлд Үндсэн отог дээрх нэг нутгийн уулчидтайгаа бага үдийн 11 цагт холбоо барьсан байна. Александр Душейко, Олег Круглов, Владимир Чистиков, Михаил Носенко, Дмитрий Шпилевой нар өглөөний 6:00 цагт оргилдохоор өндрийн баазаас хөдөлснөөс хойш холбоо тасарсан гэж I AM Trekking & компанийн гүйцэтгэх захирал Пемба Жанбу Шерпа мэдэгджээ.

Эрлийн ажиллагааг нисдэг тэргээр хийх явцад тэдний цогцсыг дтд 7100м өндөрт байгааг баталгаажуулснаа Heli Everest компанийн захирал Мингма шерпа өнөөдөр мэдэгдлээ. Уулчдыг 7600м өндрөөс унасан гэж таамаглаж байна. Энэ хооронд өөрийн саналаар авиралтаа зогсоож IV баазаас буусан багийн гишүүн Валерий Шамалог I баазаас аварч, Катманду руу авчирчээ. 

Энэ баг непалын шерпагүй, хүчилтөрөгчийн баллонгүй явж байсан байна. Авиралтыг удирдаж байсан хүн нь Санкт Петербург хотын бизнесмен Александр Душейко байсан ба багийн бусад гишүүдийг интернэтээр зар тавьж цуглуулсан байжээ. Хамт оргилдох сонирхолтой хүмүүсийг уриалж тавьсан зарын дагуу Орос орны өнцөг булан бүрээс хүмүүс нэгджээ. Баг эхэндээ 14 хүний бүрэлдэхүүнтэй байсан ч цаг агаарын байдлаас болж олон хоног хүлээсний эцэст заримынх нь даатгалын хугацаа, авирах зөвшөөрлийн хугацаа дууссан байна. Авирсан 6 залуу бүгд  7000-т оргилуудад авирч байсан туршлагатай байсан ч 8000-ын туршлагатай хүн нэг ч байгаагүй байна.

2 сэтгэгдэлтэй

Сэтгэгдэл үлдээх

Ёс бус үг хэллэгтэй сэтгэгдэлд манай веб сайт хариуцлага хүлээхгүй болохыг анхаарна уу *

Болих

2 сэтгэгдэл

  •  
    Зочин 103.168.34.176
    1 сарын өмнө

    Ууланд дурлагсдын группийн админы постыг шууд хуулж нтр. Өөрсдөө мэдээлэл олж тавьж чаддаггүй юм уу. Тэгснээ 2 пост холиод, текстийг таслаад утгыг нь алдуулсан байх юм. Зургийн эрхийг өөрсдөөрөө тамгалж тавьж бас болохгүй л дээ. Энэ зургийг оросууд өөрсдөө өдрийн тэмдэглэлдээ оруулсан зураг.

  •  
    Зочиг 66.181.184.114
    1 сарын өмнө

    Оргилдоно гэж монгол үг байна уу, тайлбар толиос хайгаад олсонгүй ээ.

Шинэ мэдээ